Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Маэгашира Хокүтофүжи ирэх зургаадугаар сард хуримаа хийнэ

Тэдний учрал 2015 оны хаврын тэмцээнд Хокүтофүжи шинэ бөхийн шалгалт өгч байхад эхэлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маэгашира Хокүтофүжи ирэх зургаадугаар сард хуримаа хийнэ
Маэгашира Хокүтофүжи ирэх зургаадугаар сард хуримаа хийнэ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн Хаккакү дэвжээний бөх маэгашира Хокүтофүжи өчигдөр сүйт бүсгүйгээ олон нийтэд танилцуулжээ.

Түүний найз бүсгүй нь Осакагийн Хираката хотынх бөгөөд Накаяма Наоми гэдэг 31 настай аж.

Тэдний учрал 2015 оны хаврын тэмцээнд Хокүтофүжи шинэ бөхийн шалгалт өгч байхад эхэлжээ.

Хосууд ирэх оны нэгдүгээр сард гэрлэлтээ батлуулж, зургаадугаар сард нь хуримын ёслолоо хийх гэнэ.

Хуваалцах