Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Майкл Блумберг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдэв

Нью-Йорк хотын захирагчаар ажиллаж байсан Майкл Блумберг ирэх 2020 онд болон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр энэхүү шийдвэрийг гаргах болсон талаараа өчигдөр мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Майкл Блумберг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдэв
Майкл Блумберг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдэв. Зураг: МҮОНРТ

Нью-Йорк хотын захирагчаар ажиллаж байсан Майкл Блумберг ирэх 2020 онд болон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр энэхүү шийдвэрийг гаргах болсон талаараа өчигдөр мэдэгджээ.

Өдгөө 77 настай Блумберг өмнө нь 2002-2013 онд Нью-Йорк хотын даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр ирэх жилийн Америкийн ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн төрийн тэргүүн ДональдТрампыг ялж Америк улсыг дахин сэргээх болно. Тиймээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөөнд ийнхүү нэр дэвшүүлэхээр боллоо хэмээн онцлон мэдэгдсэн байна. Түүнийг дэлхийг нийт хэвлэлийн мэдээллийн болон санхүүгийн томоохон агентлаг болох Блумберг агентлагийг үүсгэн байгуулагч эрхэм гэдгээр нь дэлхий нийт андахгүй.

2019 оны 3-р сард Америкийн шилдэг эрхмүүдийг зарлан мэдээлдэг Форбес сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн баян 10 эрхмийн нэгээр нэрлэж байсан юм. Түүний нийт хөрөнгө 55,5 тэрбум ам.доллараар хэмжигддэг юм.

Хуваалцах