Майкл Бублегийн ковер үдэшлэг болно
Канадын алдарт дуучин Майкл Бублегийн анхны цомог Канадын шилдэг 10 цомгийн нэгээр тодорсон цагаас хойш гаргасан цомог бүр нь амжилт олж, нэрд гарсан байдаг.
Мэдээллийн алба

Канадын алдарт дуучин Майкл Бублегийн анхны цомог Канадын шилдэг 10 цомгийн нэгээр тодорсон цагаас хойш гаргасан цомог бүр нь амжилт олж, нэрд гарсан байдаг.
Улмаар гаргасан дуу бүр нь хит болж “Grammy awards”-аас гурван удаа шагнал хүртэж, нэр хүндийн оргилд хүрсэн юм. Тэгвэл нэрт дуучин Майкл Бублегийн фэнүүд мөдхөн нэгдэх гэнэ. Тодруулбал, жазз дуучин Майкл Бублегийн ковер үдэшлэг болохоор товлогджээ.
Түүний дууг сонсох дуртай хүн бүрийг энэ сарын 29-ний 19:00 цагт “Kings crown” ресторанд болох "Buble`s cover nigth"-т урьсан байна.


















