Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Майкл Фелпс олон удаагийн хэв журмын зөрчил гаргаснааp эрхээ хасуулжээ

АНУ-ын Усанд сэлэлтийн тамирчин, олимпийн 18 алтан медальт усанд сэлэгч Майкл Фелпс хэв журмын тэр тусмаа согтуурсан үедээ хурд хэтрүүлсэн удаа дараагийн үйлдлээр арга хэмжээ авахуулжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Майкл Фелпс олон удаагийн хэв журмын зөрчил гаргаснааp эрхээ хасуулжээ
Майкл Фелпс олон удаагийн хэв журмын зөрчил гаргаснааp эрхээ хасуулжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Усанд сэлэлтийн тамирчин, олимпийн 18 алтан медальт усанд сэлэгчМайкл Фелпс хэв журмын тэр тусмаа согтуурсан үедээ хурд хэтрүүлсэн удаа дараагийн үйлдлээр арга хэмжээ авахуулжээ.

Холбооных нь зүгээс түүний тэмцээнд оролцох эрхийг зургаан сараар хаслаа. Усанд сэлэлтийн холбооны удирдлагууд мэдэгдэхдээ “Бид Майкл Фелпсийн тэмцээн уралдаанд оролцох эрхийг зургаан сараар хасч байна. Тэр хууль зөрчсөн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Тэр ухамсарлан сахилга баттай болно гэдэгт найдаж байна” гэжээ.

Майкл Фелпс өнгөрсөн сарын сүүлчээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон юм. Тэрээр
Балтимор хотын Форт МакХенри туннелиэр гарч яваад цагдаад баривчлагдсан байна. Тухайн үед (72.4 км цаг) хурдтай явах ёстой туннелиэр (135.1 км цаг) хурдтай давхисан байна. Иймээс хууль сахиулагчид түүнд мөнгөн торгууль оногдуулж, автомашин жолоодох эрхийг нь мөн 18 сараар хассан байна.

Уг асуудлаас үүдэн Майкл Фелпсийн тэмцээнд оролцох эрх дараа оны тавдугаар сарын зургаан хүртэл хаалттай байх юм. Гэвч ирэх оны гуравдугаар сарын 6-нд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний АНУ-ын сонгон шалгаруулалт болох ба тэрбээр оролцох боломжгүй юм. Ингэснээр олимпийн 18 алтан медальт усанд сэлэгч бээр ОХУ-ын Казанид болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ч боломжгүй хүрээд байна.






Хуваалцах