Майкл Жордан монгол хүүхдүүдэд сагсан бөмбөг заана
Майкл Жордан монгол хүүхдүүдэд сагсан бөмбөг заахаар болжээ. Монголын өсвөр үеийн шилдэг тамирчдыг бэлтгэн гаргадаг “СБЛ Хасын Хүлэгүүд” клуб Майкл Жорданы нэрэмжит “Flight School Academy”-тай холбоо тогтоон, хамтарсан үйл ажиллагааг явуулахаар болсон байна.
Мэдээллийн алба

Майкл Жордан монгол хүүхдүүдэд сагсан бөмбөг заахаар болжээ. Монголын өсвөр үеийн шилдэг тамирчдыг бэлтгэн гаргадаг “СБЛ Хасын Хүлгүүд” клуб Майкл Жорданы нэрэмжит “Flight School Academy”-тай холбоо тогтоон, хамтарсан үйл ажиллагааг явуулахаар болсон байна.
Энэ ажлын хүрээнд Лос-Анжелосын Санта Барбарад 10 хоногийн турш үргэлжлэн явагддаг Майкл Жорданы зуны кэмп-д манай улсаас “СБЛ Хасын Хүлгүүд” багийн арван тамирчин албан ёсоор явахаар болжээ.
Уг Кэмп-д дэлхийн өнцөг булан бүрээс орон орны сагсан бөмбөг сонирхогч, хүүхэд залуус хамрагддаг бөгөөд хөтөлбөрийн үеэр Майкл Жордан өөрөө ирж сургалтанд хамрагдаж буй хүүхэд залууст үнэтэй сургамж зөвлөгөө өгч, хичээл заах юм байна.


















