Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Макаод цас мөсөн урлалын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

Макаод одоогийн байдлаар агаарын хэм нь өдөртөө, нэмэх 22-оос, 24 хэмийн халуун байдаг цаг үе. Энэ нь тус бүс нутагт одоо хаврын улирал болж байгаа гэсэн үг. Ийм халуун байгаа хэдий ч Макаод цас мөсний ертөнцийг мэдрэх боломжтой,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Макаод цас мөсөн урлалын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна
Макаод цас мөсөн урлалын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Зураг: МҮОНРТ

Макаод одоогийн байдлаар агаарын хэм нь өдөртөө, нэмэх 22-оос, 24 хэмийн халуун байдаг цаг үе. Энэ нь тус бүс нутагт одоо хаврын улирал болж байгаа гэсэн үг. Ийм халуун байгаа хэдий ч Макаод цас мөсний ертөнцийг мэдрэх боломжтой, хүүхэлдэйн цас мөсөн баримал бүхий гайхамшигтай үзэсгэлэн өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийжээ. 2012 оноос хойш, энэ жил 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү мөсөн ертөнц хэмээх үзэсгэлэнг Макаогийн засгийн газрын харьяа аялал жуулчлалын газраас дэмжин зохион байгуулж байгаа аж.

Үзэсгэлэнд урлан бүтээсэн бүтээлүүдийг Хятадын зүүн хойд нутаг болох Харбины 40 чадварлаг уран бүтээлч, нийтдээ 300 гаруй цагийг энэхүү үзэсгэлэнг босгоход ажилласан байна. Энэ удаагийн үзэсгэлэнд АНУ-ын "Dream Works" кино компанийн бүтээлүүд болох "Kung fu Panda", "Madagascar", "Shrek", "Croods" зэрэг хүүхэлдэйн киноны баатруудыг дүрслэн, 1250 тон хэмжээтэй барьж байгуулсан байна.

Үүнээс гадна, тоглоомын төв, зоогийн газар, хүүхэлдэйн баатруудтай уулзах хэсэг зэрэг үзэсгэлэн бүхэлдээ 7 хэсэгт хуваагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Макаогийн мөсөн ертөнц үзэсгэлэн ирэх долдугаар сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах