Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Макларены 675LT загвар 680 морины хүчтэй

Домогт Макларен 680 морины хүч бүхий 675LT шинэ загвараа танилцууллаа. Уг төмөр хүлэг энгийн хэрэглээнд зориулагдсан гэдгээрээ бусад бүтээгдэхүүнээс онцлог юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Макларены 675LT загвар 680 морины хүчтэй
Макларены 675LT загвар 680 морины хүчтэй. Зураг: МҮОНРТ

Домогт Макларен 680 морины хүч бүхий 675LT шинэ загвараа танилцууллаа. Уг төмөр хүлэг энгийн хэрэглээнд зориулагдсан гэдгээрээ бусад бүтээгдэхүүнээс онцлог юм.

Шинэ загварын Макларен ирэх сард болох Женевийн авто шоуны үеэр тэсрэлт хийхээр зэхэж байна. Үзүүлэлтийн хувьд 3.8 литрийн твин турбо V8 хөдөлгүүртэй, 680 морины хүчтэй, ердөө 2.9 секундын дотор гэхэд л 100 км цагийн хурд авах чадалтай бол үндсэн хурдын дээд цэг нь 330 км цаг юм байна.

Компани шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрээс нь цөөн тоогоор гаргахаар төлөвлөсөн бөгөөд шинэ гарч байгаа Феррари, Порше зэрэгтэй өрсөлдүүлэхээр зэхэж байгаа гэнэ.

Дан ганц үзүүлэлт болон загвараар бус харин шоуны үеэр хэд хэдэн сонирхолтой үзүүлбэрээр автомашин жинхэнэ чадвараа гайхуулна гэсэн.

Макларен хурдны замын төмөр хүлгийн бизнест хөл тавиад 20 жилийг ардаа орхисон бол сүүлийн жилүүдэд энгийн хэрэглээний тансаг зэрэглэлийн төмөр хүлгийн салбарт өндөр амжилт үзүүлэх болсон билээ.

Үйлдвэрээс дунджаар 2.3 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа төмөр хүлгийн урьдчилсан захиалга гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэх юм байна.

Харин бүтээгдэхүүний дэлхийн нээлт ирэх сарын 3-ны өдөр Женев хотноо эхэлнэ.

Хуваалцах