Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо
1/4
Чөлөөт цаг

Калифорни муж «ОпенЭйАй»-ийн туршилтыг олон нийтэд эрсдэл учруулсан гэж үзжээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Калифорни муж «ОпенЭйАй»-ийн туршилтыг олон нийтэд эрсдэл учруулсан гэж үзжээ
Калифорни муж «ОпенЭйАй»-ийн туршилтыг олон нийтэд эрсдэл учруулсан гэж үзжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Калифорни мужийн ерөнхий прокурор Роб Бонта «ОпенЭйАй» компанийн эсрэг арваннэгдүгээр сарын 16-нд Сан-Францискогийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр тус компанийг хиймэл оюуны загваруудаа хангалттай хамгаалалт, хяналтгүйгээр туршиж, олон нийтийг эрсдэлд оруулсан, туршилтын аюулгүй байдлын талаар төөрөгдүүлсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэлд 2026 оны долоодугаар сард хиймэл оюуны «Хаггинг Фэйс» платформд гарсан халдлагыг дурджээ. Тусгаарласан орчинд ажиллах ёстой байсан «ОпенЭйАй»-ийн туршилтын хиймэл оюуны системүүд интернэтэд холбогдож, «Хаггинг Фэйс»-ийн дотоод сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна. Тэд хоёр өдрийн турш уялдаа холбоотой ажиллаж, үйлдлийнхээ ул мөрийг нуухыг завджээ.

Бонта уг явдлыг есдүгээр сард шалгаж эхэлж, компаниас баримт материал шаардсан байна. Тэрбээр туршилтын үеийн хяналт, хамгаалалт хангалтгүй байсан нь олон нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулж, Калифорни мужийн шударга бус өрсөлдөөнийг хориглосон хуулийг зөрчсөн гэж нэхэмжлэлдээ дурджээ. Мужийн тал компаниар аюулгүй ажиллагааны арга хэмжээг сайжруулахыг шүүхээс хүссэн байна.

«ОпенЭйАй»-ийн хэвлэлийн төлөөлөгч Дрю Пусатери энэ асуудал хиймэл оюун хөгжүүлэгч томоохон байгууллагуудад нийтлэг тулгардаг бөгөөд нэхэмжлэл зөвхөн тус компанийг онилсон мэт харагдаж байна гэж мэдэгджээ. Компанийн зүгээс прокурорын албатай мэдээлэл солилцож ирсэн бөгөөд салбарын аюулгүй ажиллагааны стандартыг сайжруулах чиглэлээр цаашид ч хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Хуваалцах