Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Малчин сүмоч" А.Ичинноров 23 нас хүрлээ

"Малчин сүмоч" хэмээн нэрлэгддэг Ичиножёо А.Ичинноровын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Малчин сүмоч" А.Ичинноров 23 нас хүрлээ
"Малчин сүмоч" А.Ичинноров 23 нас хүрлээ. Зураг: МҮОНРТ

"Малчин сүмоч" хэмээн нэрлэгддэг Ичиножёо А.Ичинноровын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр энэ баярт өдрийг ганцаараа угтсан ч дэвжээнийх нь бөхчүүд бялуу илгээмжээр явуулж, гэнэтийн бэлэг барьжээ.

Тэд “Ичиножёог дасгалжуулагч “Жингээ хас” гэж байнга хэлдэг болохоор бид энэ удаа том бялуу илгээж зүрхэлсэнгүй. Тэр бялуунд хязгааргүй дуртай учир томыг том гэхгүйгээр дасгалжуулагчийн үгийг мартаад идэж ч мэднэ. Тэгвэл бид түүнийг хорлосонтой ялгаагүй шүү дээ” гэсэн байна.

А.Ичинноров 1993 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн юм.

Хуваалцах