Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Маленькая страна" дууны “загалмайлсан эх” Наташа Королёва өнөөдөр мэндэлжээ

"Маленькая страна" дуугаараа оросын төдийгүй монголчуудыг байлдан дагуулсан дуучин Наташа Королёва 1973 оны энэ өдөр Украины нийслэл Киев хотод мэндэлжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Маленькая страна" дууны “загалмайлсан эх” Наташа Королёва өнөөдөр мэндэлжээ
"Маленькая страна" дууны “загалмайлсан эх” Наташа Королёва өнөөдөр мэндэлжээ. Зураг: МҮОНРТ

"Маленькая страна" дуугаараа оросын төдийгүй монголчуудыг байлдан дагуулсан дуучин Наташа Королёва 1973 оны энэ өдөр Украины нийслэл Киев хотод мэндэлжээ. Өдгөө 43 нас хүрсэн дуучин бүсгүй гурван жилийн өмнө урлагийн тайзаа орхиж буйгаа мэдэгдсэн билээ.

Тэрбээр энэ талаараа “"Шар өнгө бол хагацлын өнгө. Хамгийн сүүлд хийсэн тоглолтын дараа шар өнгийн цэцгийг надад бэлэглэсэн. Би дахиад бие даасан тоглолт хийхийг хүсэхгүй байна. 23 жил амсхийх чөлөөгүй л дууллаа. Арай л ихдүүлчих шиг. Тайзаа санаж, тайз руугаа дахин тэмүүлж үзмээр байна. Тэгэхээр ...! Та нарын Наташа! Бүгдэд тань баярлалаа" гэж ярьжээ.

Наташа Королёва өөрийн уран бүтээлээ 17 настайгаасаа эхэлсэн бөгөөд тасралтгүй 23 жил урлагт хүчин зүтгэсэн юм. Түүнчлэн Наташа Королёва бол түүний тайзны нэр бөгөөд түүний жинхэнэ нэрийг Наталья Порывай гэдэг.

Хуваалцах