МАН-ын давж заалдахгүй гэдэгт найдаж байгаагаа мэдэгдлээ
Соёл спорт аялал жуулчлалын яамнаас Лениний музейн барилгын дараагийн шатны шүүх хуралд МАН-ыг давж заалдахгүй гэдэгт найдаж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Соёл спорт аялал жуулчлалын яамнаас Лениний музейн барилгын дараагийн шатны шүүх хуралд МАН-ыг давж заалдахгүй гэдэгт найдаж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Лениний музейн барилгын маргаан өнгөрсөн таван сарын хугацаанд үргэлжилж төрийн өмч мөн болохыг анхан шатны шүүх хурлаар тогтоогоод байгаа юм. Гэтэл МАН-аас Нийслэлийн шүүхэд давж заалдах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээгээд байгаа. Харин МАН-ын хувьд одоогоор ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байна.
Дашрамд дурьдахад, Лениний музейд Батаарыг оруулах ажил олон удаагийн шүүх хурлаас болж хойшлогдоод байгаа билээ. Мөн түүнчлэн бусад түүхийн үнэт олдворуудыг хийх шаардлагатай байгаа юм.


















