Манай 14 жүдоч Станбулын татамид хүч үзэж байна
Туркийн Станбул хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох гран при тэмцээн өнөөдөр эхэллээ.
Мэдээллийн алба

Туркийн Станбул хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох гран при тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас 14 тамирчин өрсөлдөж байна.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд 60 кг-ын жинд Г.Баттулга, Б.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх, М.Ганболд, 73 кг-д С.Ням-Очир, 81 кг-д Н.Дагвасүрэн, -100 кг-д Х.Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн ангилалд 48 кг-д Э.Базаррагчаа, 52 кг-д М.Бундмаа, 57 кг-д Л.Энхрийлэн, А.Батзул, 63 кг-д Ц.Цэрэннадмид, Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн удирдлагад хүч үзэж байгаа юм.


















