Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай 18 жүдоч Ташкентийг зорино

Жүдо бөхийн 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай 18 жүдоч Ташкентийг зорино
Манай 18 жүдоч Ташкентийг зорино. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болно. Тивийн бөхчүүдийн хувьд тус тэмцээн олимпийн өмнөх томоохон сорил болох юм. Манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, гавьяат тамирчин С.Ням-Очир, М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа нарын зэрэг 18 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Тэмцээнд хүч үзэх тамирчдын нэрсийг сонирхуулъя,

Эрэгтэй:

60 кг Д.Цогтбаатар

66 кг Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх

73 кг С.Ням-Очир, Г.Одбаяр

81 кг О.Ууганбаатар

90 кг Л.Отгонбаатар

100 кг Н.Түвшинбаяр

+100 кг Б.Тэмүүлэн

Эмэгтэй:

48 кг М.Уранцэцэг

52 кг А.Цолмон

52 кг М.Бундмаа

57 кг Д.Сумъяа

63 кг Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг

70 кг Ц.Наранжаргал

78 кг П.Лхамдэгд

+78 кг О.Жавзмаа нар барилдана.

Хуваалцах