Манай баг Зүүн Тиморын багт 4:1-ээр хожигдлоо
“ОХУ 2018” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тэмцээний Азийн бүсийн эхний шатны шалгаруулалт өчигдөр Зүүн Тимор-Монголын шигшээ багийн тоглолтоор эхэлсэн.
Мэдээллийн алба

“ОХУ 2018” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тэмцээний Азийн бүсийн эхний шатны шалгаруулалт өчигдөр Зүүн Тимор-Монголын шигшээ багийн тоглолтоор эхэлсэн. Дили хотын цэнгэлдэх хүрээлэнд явагдсан энэхүү тоглолтод Зүүн Тиморын баг манай багийг 4:1 харьцаагаар хожлоо. Тоглолтын 7, 10 дахь минутад эсрэг багийн Чикуито Кармо гоолдож эхний үе 0:2 харьцаагаар өндөрлөсөн. Хоёрдугаар үеийн төгсгөлд манайхан дахин хоёр гоол алдаж, нэгийг оруулснаар тоглолт дуусчээ.

Хариу тоглолт ирэх мягмар гарагт Улаанбаатарт болно. Энэ тоглолтод манайх гоол алдахгүй 3:0-ээр хожиж чадвал дараагийн шатанд шалгарах боломж гарч ирэх юм.




















