Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай дөрвөн боксчин шигшээ наймд үлдээд байна

Өнөөдрийн байдлаар 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д Б.Мишээлт, 64 кг-д Б.Чинзориг нар эхний учраагаа ялж, шөвгийн наймд үлдээд байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай дөрвөн боксчин шигшээ наймд үлдээд байна
Манай дөрвөн боксчин шигшээ наймд үлдээд байна. Зураг: МҮОНРТ

Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж байна. Уг тэмцээнд 29 орны 200 гаруй боксчин өрсөлдөж байгаагаас манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор есөн боксчин тулалдаж буй.

Өнөөдрийн байдлаар 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д Б.Мишээлт, 64 кг-д Б.Чинзориг нар эхний учраагаа ялж, шөвгийн наймд үлдээд байна. Харин 75 кг-д тулалдсан Ж.Отгонжаргал Сирийн боксчин Абделмоун Азизд, 91 кг-д С.Эрдэнэбаяр Энэтхэгийн Сангван Самиттэд хожигдон тэмцээнээ дуусгасан юм.

60 кг-ын жингийн хүчтэй өрсөлдөгчийн нэг олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай эхний тойрогт хийлсэн бөгөөд өнөөдөр Шри Ланкын боксчинтой тулалдана.

  • 49 кг-д Г.Ган-Эрдэнэ

  • 52 кг-д М.Гандулам

  • 56 кг-д Б.Мишээлт

  • 60 кг-д Д.Отгондалай

  • 64 кг-д Б.Чинзориг

  • 69 кг-д Б.Түвшинбат

  • 75 кг-д Ж.Отгонжаргал - эхний тойрогт ялагдсан

  • 91 кг-д С.Эрдэнэбаяр -эхний тойрогт ялагдсан

Дөрөвдүгээр сарын 30-ндөр эхэлсэн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 9-д өндөрлөнө.

Хуваалцах