Манай дөрвөн тамирчин дөрвүүлээ шөвгийн 16-д шалгарлаа
Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өнөөдөр Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа, А.Цолмон нар барилдаж буй. Одоогоор манай дөрвөн тамирчин дөрвүүлээ шөвгийн 16-д шалгараад байна.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодрох юм. Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өнөөдөр Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа, А.Цолмон нар барилдаж буй. Одоогоор манай дөрвөн тамирчин дөрвүүлээ шөвгийн 16-д шалгараад байна.


















