Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай эмэгтэй бөх дэлхийн чансааг тэргүүллээ

Манай эмэгтэй бөхчүүд дэлхийд дээгүүрт ордог. Угаас бөхийн орон гэдгээрээ манай үе үеийн бөхчүүд дэлхийд ноёрхсоор ирсэн

Б.
Б.Энхчимэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай эмэгтэй бөх дэлхийн чансааг тэргүүллээ
Манай эмэгтэй бөх дэлхийн чансааг тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Манай эмэгтэй бөхчүүд дэлхийд дээгүүрт ордог. Угаас бөхийн орон гэдгээрээ манай үе үеийн бөхчүүд дэлхийд ноёрхсоор ирсэн. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/ чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг шинэчлэн гаргахад 67 кг-ын жинг Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа тэргүүлжээ. Харин 63 кг-ын жинд гуравдугаарт Гавьяат тамирчин С.Батцэцэг, 72 кг-ийн жинд тавдугаарт Гавьяат тамирчин О.Бурмаа нар тус тусын амжилтаар багтжээ. Мөн 48 кг-ын жинд наймдугаартОУХМ Э.Нарангэрэл, 55 кг-ын жинд долдугаартОУХМ С.Бямбацэрэн, П.Орхон есдүгээрт, 59 кг-ын жинд ОУХМ Т.Мөнхтуяа наймдугаарт бичигдсэн байна. Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд болох эрэгтэйчүүдийн 43 дахь, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд бөхчүүдээ барилдуулахаар бэлтгэлээ хангаад байна.

Хуваалцах