Манай эмэгтэй тамирчдын чансаа дээгүүр бичигджээ
Манай эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын чансаа дэлхийд дээгүүр байгааг харуулсан жагсаалт гарлаа.
Мэдээллийн алба

Манай эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын чансаа дэлхийд дээгүүр байгааг харуулсан жагсаалт гарлаа. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу FILA-гийн албан ёсны цахим хуудаст өнгөрсөн наймдугаар сарын эмэгтэй тамирчдын чансааг гаргажээ.
Үүнд:
- 48 кг Э.Нарангэрэл -9-д,
- 53 кг Алтанцэцэгийн Батцэцэг-11, Э.Сумъяа-14-д,
- 55 кг С.Бямбацэрэн-5, П.Орхон-9-д,
- 58 кг Б.Шоовдор-18-д,
- 60 кг С.Цэрэнчимэд-6, Т.Мөнхтуяа-14-д,
- 63 кг С.Батцэцэг-7-д,
- 69 кг Б.Одончимэг-8, Ш.Түмэнцэцэг-12-д,
- 75 кг О.Бурмаа-9-д эрэмбэлэгджээ.


















