Манай эрэгтэй, эмэгтэй тамирчид уралдлаа
Эмэгтэйчүүдийн 500 метрийн зайд ОУХМ А.Зул /42.22 секунд/ ОУХМ Д.Сумъяа /43,72/ нар 14, 15 дугаар байранд орлоо.
Мэдээллийн алба

Азийн өвлийн спортын VIII наадам Японы Саппоро хотноо үргэлжилж байна. Наадмын гурав дахь өдөр буюу өчигдөр болсон тэшүүрийн уралдаанд манай эрэгтэй, эмэгтэй тамирчид уралдлаа.
Эмэгтэйчүүдийн 500 метрийн зайд ОУХМ А.Зул /42.22 секунд/ ОУХМ Д.Сумъяа /43,72/ нар 14, 15 дугаар байранд орлоо.
Энэ зайд нийт 17 тамирчин уралдсан бөгөөд Япон, БНСУ-ын тамирчид медалийн тавцанд зогсов. Мөн эрэгтэйчүүдийн 1000 метрт Я.Зоригтбаатар /1:14.90/ 17, Д.Гочоосүрэн /1:17.40/ 19 дүгээр байранд орсон юм. Энэ зайд нийт 22 тамирчин уралджээ.


















