Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай гурван тамирчин 53 кг-ын жинд шагналын тавцанд зогсов

“Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХ Э.Сумъяа шигшээ барилдаанд Японы Үми Имаид 2:7-гоор ялагдав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай гурван тамирчин 53 кг-ын жинд шагналын тавцанд зогсов
Манай гурван тамирчин 53 кг-ын жинд шагналын тавцанд зогсов. Зураг: МҮОНРТ

Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд манай гурван тамирчин медалийн тавцанд зогсов. Тодруулбал, ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа мөнгө, ОУХМ Бат-Очирын Болортуяа, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал хүрэл медалийн эзэн боллоо.

“Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХ Э.Сумъяа шигшээ барилдаанд Японы Үми Имаид 2:7-гоор ялагдав.

Энэ жинд “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Александра Скиренког, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Отгонжаргал Узбекистаны Актенге Кеунимжаеваг ялав. Тус тэмцээнээс Э.Сумъяа тав, Б.Болортуяа хоёр дахь, Г.Отгонжаргал анхны медалиа зүүлээ.

Хуваалцах