Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай жүдочдын барилдаан тун удахгүй эхэлнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан манай цагаар 14:00-д эхэлнэ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай жүдочдын барилдаан тун удахгүй эхэлнэ
Манай жүдочдын барилдаан тун удахгүй эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан манай цагаар 14:00-д эхэлнэ. Эдгээр жинд манайхаас Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, М.Бундмаа, А.Цолмон нар зодоглоно.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д Хөдөлмөрийн баатар, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар жин буурч хуучин жиндээ барилдаж байгаа. Тэрбээр "В" хэсэгт эхний тойрогт Аргентиний бөх П.Гонзалестай учраа таарчээ.

Харин энэ жинд Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Тажикстан, Серб бөхчүүдийн аль хожсонтой нь хоёрдугаар тойрогт барилдах юм.

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон "В" хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа Канадын Г.Екатринатай хийнэ. Гавьяат М.Бундмаа эхний тойрогт АНУ-ын Д.Ажеликатай оноолт таарчээ. Тэрбээр "С" хэсэгт багтсан.

Хуваалцах