Манай жүдочид алтан медалиар тэмцээнээ эхлүүллээ
Өчигдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо эхэлсэн Олон улсын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний эхний аваргууд тодорлоо.
Мэдээллийн алба

Өчигдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо эхэлсэн Олон улсын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний эхний аваргууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан манай тамирчин ОУХМ Д.Амартүвшин алтан медалийн эзэн болсон юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Казахстаны Астанад болсон Гранпри тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Харин 66 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Алтансүх Узбекстаны бөх Ришов Собировтой алтан медалийн төлөө барилдаж, ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 52-кг-ын жинд барилдсан ОУХМ А.Цолмон мөнгөн медаль хүртэж, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан ОУХМ Г.Отгонцэцэг нар хүрэл медалийн болзол хангалаа. Ийнхүү Ташкентын Гранпри тэмцээний эхний өдөр манай жүдочид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.


















