Манай жудочид Австрийг зорилоо
Энэ амралтын өдрүүдээр тодруулбал хоёрдугаар сарын 15, 16-нд Австрийн Обервартад эрэгтэйчүүдийн, Италийн Ромд эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн болох тул Монголын жүдочид хоёр хуваагдаж, Францаас шууд Итали, Австрийг зорьжээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Францын Парис хотноо болсон “Их дуулга”-д хүч сорьсон Монголын жүдочид залгуулаад Итали болон Австрид болох Европын нээлттэй тэмцээнд зодоглохоор болжээ. Хоёрдугаар сарын есний өдрүүдэд болсон Парисын “Их дуулга”-д Монголын жүдочид алт, мөнгөн медаль нэжгээдийг хүртсэнээр багийн дүнгээр дэлхийн 75 орноос зургаадугаар байрт шалгарсан билээ. Шигшээ багийнхан тэмцээнээ дуусгаад Парис хотноо Францын жүдо бөхийн шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл хийсэн юм.