Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай жүдочид чансаагаараа аман хүзүүдлээ

Тус тэмцээнээс манай баг тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар 30 орноос аман хүзүүдэв. Нэгдүгээр байрыг наран улсын тамирчид эзэлсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай жүдочид чансаагаараа аман хүзүүдлээ
Манай жүдочид чансаагаараа аман хүзүүдлээ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн Азийн АШТ Узбекстаны нийслэл Ташкент хотноо боллоо. Тус тэмцээнээс манай баг тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар 30 орноос аман хүзүүдэв. Нэгдүгээр байрыг наран улсын тамирчид эзэлсэн юм.

Тодруулбал алтан медалийг эрэгтэйчүүдийн ангилалд 66 кг-д Д.Алтансүх, 81 кг-д Н.Дагвасүрэн, -100 кг-д Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдийнхээс 57 кг-д Д.Сумъяа хүртсэн бол мөнгийг 48 кг-д М.Уранцэцэг, хүрэлийг эрэгтэйчүүдээс 60 кг-д Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдээс 52 кг-д М.Бундмаа, А.Цолмон, 63 кг-д Ц.Цэрэннадмид, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа хүртсэн юм.

Мөн багийн барилдаанд эрэгтэй, эмэгтэй баг тус бүр мөнгөн медаль хүртсэн нь Монголын жүдочид дэлхийн дэвжээнд ямархан бяртай, чансаатайгаа харууллаа.

Сонирхуулахад Казахстаны нэрийн өмнөөс хүч үзэж буй, Монгол Улсын тамирчин Г.Отгонцэцэг алтан медаль хүртсэн. Хэрвээ тэр эх орныхоо нэрийн өмнөөс барилдсан бол манай улс медалийнхаа тоогоор тэргүүлэх байлаа.

Хуваалцах