Манай жүдочид долоон медальтай ирлээ
Узбекстаны нийслэл Ташкент хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн “Гран при” тэмцээн өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Узбекстаны нийслэл Ташкент хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн “Гран при” тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд Иран, Бразил, Бельги, ОХУ, АНУ, Монгол тэргүүтэй 21 орны 154 жүдоч өрсөлдсөн байна. 100 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд манай жүдочид долоон медаль хүртсэн байна. Эхний өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 66кг-д Б.Батгэрэл мөнгөн медаль, 60кг-д Г.Хэрлэн, 73кг-д Х.Цагаанбаатар нар хүрэл медалийн болзол хангасан амжилтаар тэмцээнээ өндөрлүүлжээ.
Хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн +78 кг барилдсан О.Жавзмаа мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 81кг зодоглосон О.Ууганбаатар, -100кг барилдсан Э.Энхбат, 73 кг барилдсан Г.Одбаяр нар шагналт V байрт шалгарлаа.


















