Манай хоккейчид Арабын багт хожигджээ
Азийн цагаан олимпийн гурав дахь өдөр буюу өчигдөр манай хоккейчид Арабын Нэгдсэн Эмират Улсын багтай тоглож, 6:3 онооны харьцаагаар хожигдлоо.
Мэдээллийн алба

Азийн өвлийн спортын VIII наадам Японы Саппоро хотноо үргэлжлэн явагдаж байна.
Азийн цагаан олимпийн гурав дахь өдөр буюу өчигдөр манай хоккейчид Арабын Нэгдсэн Эмират Улсын багтай тоглож, 6:3 онооны харьцаагаар хожигдлоо.
Эхний тоглолтод Тайландын багт 5:4-өөр хожигдсон ч Сингапурыг 8:0-оор бут ниргэсэн хоккейчид арабчуудыг барсангүй.
Тайландчууд Сингапурыг 8:2-оор хожиж, хэсгээ гурван хожилтойгоор тэргүүлж эхэлсэн бол Тайван хоёр, Хонконг, АНЭУ, Монгол нэг хожилтойгоор удаалж байна. Манай хоккейчид хэсгийн дөрөв дэх тоглолтоо маргааш Хонконгийн багтай хийх юм.
"В" ДИВИЗОН:
II.18 - Монгол - Тайланд 4-5
II.20 - Монгол - Сингапур 8-0
II.21 - Монгол - АНЭУ 6-3
II.23 - Монгол - Хонгконг
II.25 - Монгол - Тайвань тус тус тоглоно.


















