Манай хоккейчид шигшээ наймд үлдэх эрхээ алдлаа
ОХУ-ын Хабаровск хотноо болж буй бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай хоккейчид шигшээ наймын төлөө Латвийн багтай өнөөдөр тоглосон ч 5:11-ээр хожигдлоо.
Мэдээллийн алба

ОХУ-ын Хабаровск хотноо болж буй бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай хоккейчид шигшээ наймын төлөө Латвийн багтай өнөөдөр тоглосон ч 5:11-ээр хожигдлоо. Харин Латвийн баг цааш үргэлжлүүлэн Унгарын багтай шигшээд өрсөлдөх ба манай хоккейчид маргааш БНХАУ-тай VII байрын төлөө тоглоно.
Эстони, Нидерландын багууд өрсөлдөгчөө хожоод байна. ДАШТ-ий “В” ангилалд есөн баг өрсөлдөж байгаагаас “А” хэсэгт Япон, Латви, Эстони, Унгар, “В” хэсэгт Монгол, Нидерланд, Герман, БНХАУ, Сомали улсын багууд багтсан.
Монголын шигшээ багийн ахлагч Ч.Пүрэвдаваагаар удирдуулсан манай хоккейчид хэсэгтээ БНХАУ, Сомалийг хожиж, Нидерландтай тэнцэн, Германд хожигдож, хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм. Энэ хэсгийг Нидерланд тэргүүлсэн бол Герман, Монгол, БНХАУ удаалав. Сомалийн баг нэг ч хожил авалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн.
Хагас шигшээ:
Эстони-Нидерланд
Латви-Унгар


















