Манай хоёр бөх түрүү булаалдаж Х.Болортуяа ялав
Алтан медалийн төлөөх барилдаанд “Poland Open” болон Оросын цомын нээлттэй тэмцээний аварга үндэсний шигшээ баг, "Аврагч" спорт хорооны тамирчин Х.Болортуяа энэ жилийн улсын аваргад ялагдсан хариугаа Красноярскт авч 5:5-аар ялж анхны медаль, түрүүгээ хүртэв.
Мэдээллийн алба

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа ОХУ-ын Дарья Бобрулько, Казахстаны Аяулым Кассымова, БНХАУ-ын Бао Линлинийг, ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн Казахстаны Ирина Кузнецова, БНХАУ-ын Сан Ксинян, ОХУ-ын Анжела Титенког ялж шигшээд шалгарсан.
Алтан медалийн төлөөх барилдаанд “Poland Open” болон Оросын цомын нээлттэй тэмцээний аварга үндэсний шигшээ баг, "Аврагч" спорт хорооны тамирчин Х.Болортуяа энэ жилийн улсын аваргад ялагдсан хариугаа Красноярскт авч 5:5-аар ялж анхны медаль, түрүүгээ хүртэв.
Үзүүрлэсэн Ө.Пүрэвсүрэнгийн хувьд мөн анхны медаль нь.


















