Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай хөлбөмбөгчид Английн багтай хамтарсан бэлтгэл хийж байна

Манай хөлбөмбөгийн “Эрчим”, “Хоромхон” клубын дасгалжуулагч, тамирчид Английн хөлбөмбөгийн мэргэжлийн багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай хөлбөмбөгчид Английн багтай хамтарсан бэлтгэл хийж байна
Манай хөлбөмбөгчид Английн багтай хамтарсан бэлтгэл хийж байна. Зураг: МҮОНРТ

Манай хөлбөмбөгийн “Эрчим”, “Хоромхон” клубын дасгалжуулагч, тамирчид Английн хөлбөмбөгийн мэргэжлийн багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байна.

Тодруулбал, дасгалжуулагч З.Баттулга, хөлбөмбөгчин С.Гал-Эрдэнэ, Г.Ганбаяр нар энэ мөчид Лондон хотын мэргэжлийн хөлбөмбөгийн клуб болох “Barnet FC” багийнхны туршлага, ур чадвараас хуваалцаж байна.

Мөн багийн дасгалжуулагчдын дунд тамирчин солилцох бодол ч байгаа юм. Гол нь хамтарсан бэлтгэлийн явцад манай тамирчид сайн тоглолт үзүүлж, мэргэжилтнүүдийн анхаарлыг татах нь чухал аж.

Г.Ганбаяр болон С.Гал-Эрдэнэ нарын хувьд мэргэжлийн багт шалгуулж, тэнцвэл гэрээгээр Лондоны багуудад тоглох боломжтой. Тамирчдын менежереер МХБХ-ны маркетингийн менежер Б.Энхжин ажиллаж байна.

Хуваалцах