Манай хөлбөмбөгчид энэ сард хариуцлагатай тоглолтуудыг хийнэ
2018 оны ДАШТ-ий сорилгын урьдчилсан шатанд өрсөлдөх манай хөлбөмбөгчид Зүүн Тиморын багтай учраа таараад байгаа.
Мэдээллийн алба

2018 оны ДАШТ-ий сорилгын урьдчилсан шатанд өрсөлдөх манай хөлбөмбөгчид Зүүн Тиморын багтай учраа таараад байгаа. Монгол Улсын үндэсний шигшээ баг эхний тоглолтоо энэ сарын 12-нд Зүүн Тиморт хийх бол хариу тоглолтыг энэ сарын 17-нд эх орондоо хийхээр болоод байна.
Үүнээс гадна Монгол Улсын залуучуудын шигшээ багийн тамирчид Лаост болох Азийн АШТ-ий урьдчилсан тоглолтод оролцохоор бэлтгэлээ базааж байгаа. Тэд гуравдугаар сарын 27-нд БНХАУ-тай, 29-нд Лаостай, 31-нд Сингапурын багуудтай тус тус тоглох юм.


















