Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай хөлбөмбөгчид Камбожийн багтай тоглоно

Улаанбаатар хотод анх удаагаа болох гэж байгаа Азийн хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “AFC Presidents cup-2014” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн эрчим хүчний салбарын ажиллагсдаас бүрдсэн “Эрчим” хөлбөмбөгийн баг шалгаран оролцохоор боллоо. Олон улсад нэр хүндтэй энэ томоохон тэмцээнд Мо

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай хөлбөмбөгчид Камбожийн багтай тоглоно
Манай хөлбөмбөгчид Камбожийн багтай тоглоно. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод анх удаагаа болох гэж байгаа Азийн хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “AFC Presidents cup-2014” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн эрчим хүчний салбарын ажиллагсдаас бүрдсэн “Эрчим” хөлбөмбөгийн баг шалгаран оролцохоор боллоо. Олон улсад нэр хүндтэй энэ томоохон тэмцээнд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс гурав дахь удаагаа өрсөлдөх гэж байгаа юм. Манай тамирчид энэ сарын 3-5-ны өдрүүдэд Камбож, Непалийн багтай тус тус тоглоно.

Монголын хөл бөмбөгийн холбоо нь Дэлхийн хөл бөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр таван мянган хүний суудалтай, хиймэл зүлэг бүхий орчин үеийн хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн, Футзалын ордон байгуулснаар олон улсын хэмжээний нэр хүндтэй тэмцээн уралдаан зохион байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн билээ.

Түлхүүр үг:Хөлбөмбөг
Хуваалцах