Манай хөлбөмбөгчид тоглох талбайтайгаа танилцлаа
Манай хөлбөмбөгчид 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтоо хийхээр Лоаст очиж, бэлтгэлдээ гарчээ.
Мэдээллийн алба

Манай хөлбөмбөгчид 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтоо хийхээр Лоаст очиж, бэлтгэлдээ гарчээ. Азийн шилдэг багууд дөрвөн хэсэгт өрсөлдөж байгаа. Манай улсын шигшээ энэхүү тэмцээний “J” хэсэгт багтсан бөгөөд Хятад, Лаос, Сингапурын багтай тоглоно.
Тэд эхний тоглолтоо 27-нд буюу ирэх баасан гарагт БНХАУ-ын багтай хийнэ. Хэрэв хэсгээ тэргүүлбэл ирэх жил Катарт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох бол хоёрдугаар байраар гарч гэмээнэ нэмэлт тоглолт хийх юм.
Манай залуучуудын шигшээ өнөөдөр эхний бэлтгэлдээ хамрагдаж, талбайтайгаа зохицож байгаа ажээ.





















