Манай нугараачид “Алтан цирк” наадамд оролцоод иржээ
Манай циркийн авьяаслаг нугараачид Италийн Ром хотноо болсон олон улсын циркийн урлагийн наадмуудаас эрэмбээрээ эхний гуравт багтдаг “Алтан цирк” наадамд амжилттай оролцоод иржээ. Өнгөрсөн жил манай циркчид уг наадмаас мөнгө болон хүрэл цом хүртэж байсан бол энэ удаа хамгийн хүндтэй шагналыг нь хүрт
Мэдээллийн алба

Манай циркийн авьяаслаг нугараачид Италийн Ром хотноо болсон олон улсын циркийн урлагийн наадмуудаас эрэмбээрээ эхний гуравт багтдаг “Алтан цирк” наадамд амжилттай оролцоод ирлээ.
Өнгөрсөн жил манай циркчид мөнгө болон хүрэл цом хүртэж байсан бол энэ удаа хамгийн хүндтэй шагналыг нь хүртжээ.
Өнгөрсөн оны 12 сарын 21-нд эхэлж, нэгдүгээр сарын 12-нд өндөрлөсөн тус наадамд манай улсаас Т.Буд багштай “BudX roses” хамтлагийн уран нугараачид урилгаар очиж оролцжээ.
Үзэгчдийн дунд Ромын хамба лам Бенедикт сууж байсан бөгөөд тоглолтын дараа манай уран нугараачидтай уулзаж, талархал илэрхийлжээ.


















