Манай шатарчид олон улсын тэмцээнд өрсөлдөнө
Филиппин улсын Манила хотод болох олон улсын нээлттэй тэмцээнд оролцохоор Монголын шатрын шигшээ багийн тамирчид хилийн дээс алхлаа. Тус тэмцээн өнөөдөр эхлэж байгаа аж.
Мэдээллийн алба

Филиппин улсын Манила хотод болох олон улсын нээлттэй тэмцээнд оролцохоор Монголын шатрын шигшээ багийн тамирчид хилийн дээс алхсан. Тэмцээн өнөөдөр эхэлж байна.
Харин дараачийн тэмцээн нь Индонез улсын Жакарта хотод энэ сарын 17-нд эхэлнэ. Монголын шатарчдын багийн бүрэлдэхүүнд их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Т.Батчимэг, олон улсын хэмжээний мастер Г.Мөнхгал нар багтжээ.


















