Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай шатарчид өнөөдөр Непаль, Ирланд улстай тоглоно

Өнөөдөр эрэгтэй баг Непаль (чансаа 128), эмэгтэй баг Ирландын (чансаа 89) шигшээ багтай тус тус тоглоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай шатарчид өнөөдөр Непаль, Ирланд улстай тоглоно
Манай шатарчид өнөөдөр Непаль, Ирланд улстай тоглоно. Зураг: МҮОНРТ

Норвегийн Тромсо хотод Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиад өнгөрсөн бямба гарагт эхэлсэн. Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 172 орны 177 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 131 орны 136 баг өрсөлдөж байна. Эрэгтэйчүүдийн ангилалд тэмцээний чансааны 59 дүгээрт жагссан Монгол Улсын шигшээ баг тэмцээний эхний өдөр 145 дугаарт эрэмбэтэй Саудын Арабыг 4:0-оор хожсон ч өчигдөр Францын багт 0:4-өөр хожигджээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд чансааны 28 дугаарт бичигдсэн Монголын шигшээ баг 95 дугаарт эрэмбэтэй АНЭУ-ыг 4:0-оор хожсон ч өчигдөр 0.5:3.5-ийн харьцаагаар ялагдсан байна. Энэ тоглолтод олон улсын их мастер Б.Мөнгөнтуул тэнцээ авчээ. Өнөөдөр эрэгтэй баг Непаль (чансаа 128), эмэгтэй баг Ирландын (чансаа 89) шигшээ багтай тус тус тоглоно.

Хуваалцах