Манай шигшээ багийн жүдочид Парисыг “дайлаар мордоно”
Олимпийн эрх олгох “Их дуулга” тэмцээн ирэх сарын 6-нд Францын нийслэл Парис хотноо болно.
Мэдээллийн алба

Олимпийн эрх олгох “Их дуулга” тэмцээн ирэх сарын 6-нд Францын нийслэл Парис хотноо болно. Үүнд манай улсын жүдо бөхийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Тодруулбал, 60 кг-д ДАШТ-ийн алтан медальт, гавьяат тамирчин Г.Болдбаатар, ДАШТ-ийн мөнгөн медальт Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, Мөн 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар, 100 кг-д олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, +100-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн ангилалд 48 кг-д ДАШТ-ийн алтан медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, 57 кг-д Д.Сумьяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал, 78 кг-д ОУХМ П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар зодоглохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж.


















