Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Манай сумын намууд" нийтлэлийн ном хэвлэгджээ

Сэтгүүлч, нийтлэлч, СГЗ Г.Дашцэрэн /1953-2014/ агсны нийтлэл, уран бүтээлийн дээжис цаасан болон цахим хэлбэрээр уншигч, сонсогчдын сонорт хүрч байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Манай сумын намууд" нийтлэлийн ном хэвлэгджээ
"Манай сумын намууд" нийтлэлийн ном хэвлэгджээ. Зураг: МҮОНРТ

Сэтгүүлч, нийтлэлч, СГЗ Г.Дашцэрэн /1953-2014/ агсны нийтлэл, уран бүтээлийн дээжис цаасан болон цахим хэлбэрээр уншигч, сонсогчдын сонорт хүрч байна. Тэрбээр "Нийслэл таймс" сонины орлогч эрхлэгч, "Өдрийн сонин"-ы тоймчоор ажиллаж, мэргэжил нэгтнүүддээ "бичгийн хүмүүн" хэмээн хүндлэгддэг, тэргүүний сэтгүүлч, нийтлэлч байсан юм. Мөн 1990 оны цагаан морин жилийн үйл хэрэгт оролцсон анхдагчдын нэг.

Түүний нийтлэлийн цомогт "Би Оросуудаас айдаг", "Тэнэг төр тэмдгэнд дуртай", "Тэр өдрийн тэнгэр мэднэ, тэнэг намуудын заяа мэднэ", "Ар өвөр хоёр Монголын дундуур Их Хятадын хилийн шугам зурайна" зэрэг хурц шүүмжлэлт өнгө аяс бүхий нийтлэлүүд нь багтжээ. Түүнчлэн Г.Дашцэрэн агсны олонд уншигдаагүй шүлэг, яруу найргийн бүтээлүүд ч нийтлэлийн цомогт оржээ. Таван хэсгээс бүрдэх энэхүү номыг Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоо "Зөөлөн хүн, хатуу зориг" хэмээн тун ч оновчтой дүгнэжээ.

Хуваалцах