Манай таеквондочид багаараа дөрөвдүгээр байр эзэлжээ
Казахстаны Алматы хотод олон улсын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн боллоо.
Мэдээллийн алба

Казахстаны Алматы хотод олон улсын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн боллоо. Үүнд манай улсын шигшээ багийн 15 тамирчин ерөнхий дасгалжуулагч Д.Мягмарсүрэн, олон улсын шүүгч Н.Гэрэлмаа нараар ахлуулж оролцлоо. Манайхан гурван алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр дөрөвдүгээрт бичигдэв. Харин БНАСАУ, Казахстан, ОХУ-ын баг тамирчид эхний гурван байрыг эзэлсэн юм.


















