Манай тамирчид эхний есөн байрыг эзэлжээ
Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын оюун ухааны академийн тамирчид амжилттай оролцож байна.
Мэдээллийн алба

Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын оюун ухааны академийн тамирчид амжилттай оролцож байна. Наймдугаар сарын 22-ны байдлаар Монгол Улсын тамирчид таван алт, есөн мөнгө, таван хүрэл медалийн болзол хангаж нийт 19 медаль хүртжээ. Тэмцээний хоёр дахь төрөл болох “Хоёртын тоолол” буюу 30 минутад хамгийн олон цифр тогтоон алдаагүй санах төрөлд амжилттай оролцсон тамирчдын оноог жагсаахад эхний есөн байрт манай тамирчид жагссан байна. Мөн энэ төрөлд олон улсын мастер, 16 настай Э.Пүрэвжав өсвөрийн насны ангилалд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд өмнө нь эзэмшиж байсан их мастер Б.Намуунтуулын 2970 цифр цээжилж алдаагүй санасан амжилтыг эвдэж 3105 цифр болгожээ.
.jpg)


















