Манай тамирчид "Europian Open"-оос таван медальтай ирлээ
Польш, Чехэд хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний хооронд Европын нээлттэй тэмцээн болох "Europian Open" боллоо.
Мэдээллийн алба

Польш, Чехэд хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний хооронд Европын нээлттэй тэмцээн болох "Europian Open" боллоо. Тус тэмцээнд манай жүдочид оролцож нэг алт, гурван хүрэл медаль хүртжээ.
Польшийн Варшавт болсон эрэгтэйчүүдийн "Europian Open"-д 73 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Г.Одбаяр түрүүлж, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн Чехийн Прагад болсон эмэгтэйчүүдийн "Europian Open"-д манай дөрвөн жүдоч зодоглосноос 52 кг-ын жинд М.Бундмаа, 63 кг-д Ц.Цэрэннадмид нар хүрэл медаль хүртэж, 63 кг-д Ц.Мөнхзаяа V, 70 кг-д Ц.Наранжаргал VII байр эзэллээ.


















