Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай тамирчид “Рио”-гийн олимпоос есөн медаль авна гэх судалгаа гарчээ

Олон улсын спорт судалгааны “Infostarada Sports” компани "Рио де Жанейро-2016" олимпийн наадамд улс орнуудыг хэрхэн амжилт үзүүлэх талаар таамгаа дэвшүүлжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай тамирчид “Рио”-гийн олимпоос есөн медаль авна гэх судалгаа гарчээ
Манай тамирчид “Рио”-гийн олимпоос есөн медаль авна гэх судалгаа гарчээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын спорт судалгааны “Infostarada Sports” компани "Рио де Жанейро-2016" олимпийн наадамд улс орнуудыг хэрхэн амжилт үзүүлэх талаар таамгаа дэвшүүлжээ. Тус компани Олимпийн төрлүүдийн Дэлхийн аваргын тэмцээний амжилтаар голчлон судалгаа гаргасан байна.

Тэдний тооцоогоор АНУ 46 алт, 20 мөнгө, 31 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлэх бололтой. Харин Хятад 27, 29, 21-ээр хоёрдугаарт, ОХУ 25, 20, 29-өөр гуравт орох аж. Манай улс жагсаалтын 39-д орсон ба 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл нийт 9 медаль хүртэх гэнэ.

Хуваалцах