Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай тамирчид “Таеквон-До”-оос таван медаль хүртлээ

Болгарийн нийслэл Софи хотноо болсон 18 дахь удаагийн Олон улсын таеквон-догийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай тамирчид “Таеквон-До”-оос  таван медаль хүртлээ
Манай тамирчид “Таеквон-До”-оос таван медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Болгарийн нийслэл Софи хотноо болсон 18 дахь удаагийн Олон улсын таеквон-догийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 90 орны таеквон-дочид өрсөлдсөн байна. Харин манай улсаас албаны хүмүүс, шигшээ багийн тамирчид нийлээд 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.

18дахь удаагийн олон улсын таеквон-догийн ДАШТ-нээс медаль хүртсэн тамирчид:

1.Сүүдэр тулаан буюу түлийн нэгдүгээр данны эрэгтэй төрөлд Б.Бишгарав алтан медаль

2.Сүүдэр тулаан буюу түлийн нэгдүгээр данны эмэгтэй төрөлд Я.Энхзул хүрэл медаль

3.Хатуу биет хугалах эмэгтэй төрөлд М.Мөнхжаргал алтан медаль

4.Хатуу биет хугалах эмэгтэй багийн төрөлд мөнгөн медаль /М.Мөнхжаргал, Ц.Дэлгэрцэцэг, н.Гэрэлмаа, С.Будхүү, Г.Уранбилэг, /

5.Тулааны төрлийн эмэгтэй -45 кг жинд Г.Уранбилэг хүрэл медалийг тус тус хүртжээ

Түлхүүр үг:Манай тамирчид “Таеквон-До”-оос таван медаль хүртлээ
Хуваалцах