Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай тамирчид өмнөд хөршөөс ганзага дүүрэн ирлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн ӨМӨЗО-ны Амгаланбаатар хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас 11 бөх зодоглож, хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай тамирчид өмнөд хөршөөс ганзага дүүрэн ирлээ
Манай тамирчид өмнөд хөршөөс ганзага дүүрэн ирлээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн ӨМӨЗО-ны Амгаланбаатар хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас 11 бөх зодоглож, хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэв.

Тэмцээний эхний өдөр А.Батцэцэг, Б.Дөлгөөн нар хүрэл медаль зүүсэн бол сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Б.Нэмэхбаяр нар алт, 57 кг-д Д.Балжинням, 65 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д Д.Гомбодорж нар мөнгө, 65 кг-д Б.Наранболд хүрэл медалиар энгэрээ гоёлоо.

Хуваалцах