Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай тамирчин олимпт оролцох эрхээ авлаа

Кувейт улсын нийслэл Кувейт хотноо болж буй буудлагын спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний охидын хийн бууны дөрвөн дасгалд манай есөн залуу мэргэн бууч цэц мэргэнээ сорьжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай тамирчин олимпт оролцох эрхээ авлаа
Манай тамирчин олимпт оролцох эрхээ авлаа. Зураг: МҮОНРТ

Кувейт улсын нийслэл Кувейт хотноо болж буй буудлагын спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний охидын хийн бууны өчигдөр болсон дөрвөн дасгалд манай есөн залуу мэргэн бууч цэц мэргэнээ сорьжээ.

Манай тамирчдаас Спортын мастер Н.Ангирмаа 395 онож, хүрэл медаль хүртэн, “Наньжин 2014” өсвөрийн олимпт оролцох эрхээ авсан байна.

Мөн манай охид багийн дүнгээр 11 багаас 1236.4 оноогоор алтан медаль хүртсэн бол БНСУ 1232.3 оноогоор мөнгө, 1228.8 оноогоор Иран улсын баг хүрэл медаль хүртжээ.

Хуваалцах