Манай цагаан өмсгөлтнүүд Ташкентийг "дайлаар мордоно"
Жүдо бөхийн 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-нд Узбекстаны нийслэл Ташкент хотод болно.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-нд Узбекстаны нийслэл Ташкент хотод болно.
Япон, БНСУ, Узбекстан, Казахстан зэрэг улсад жүдо бөх өндөр хөгжсөн. Тиймээс олохоор эдгээр орны тамирчид өрсөлдөхөөр мэдүүлэгээ өгснийг харахад дээрх тэмцээн олимпийн өмнөх томоохон сорилго болох нь ээ.
Манай улсаас хэн хэн хүч үзэхээр болсныг уншигч танаа танилцуулья.
Эрэгтэй
-60кг Д.Цогтбаатар
-66кг Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх
-73кг С.Ням-Очир, Г.Одбаяр
-81кг О.Ууганбаатар
-90кг Л.Отгонбаатар
-100кг Н.Түвшинбаяр
+100кг Б.Тэмүүлэн
Эмэгтэй
-48кг М.Уранцэцэг
-52кг А.Цолмон
-52кг М.Бундмаа
-57кг Д.Сумъяа
-63кг Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг
-70кг Ц.Наранжаргал
-78кг П.Лхамдэгд
+78кг О.Жавзмаа


















