Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай Тусгай олимпийн тамирчид жүдогийн төрлөөс алт, мөнгөн медаль хүртлээ

АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй Тусгай олимпийн жүдо бөхийн тэмцээний төрөлд өрсөлдөж буй манай улсын тамирчин Б.Мягмарсүрэн, н.Тэмүүлэн нар алт, мөнгөн медаль хүртсэн байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай Тусгай олимпийн тамирчид жүдогийн төрлөөс алт, мөнгөн медаль хүртлээ
Манай Тусгай олимпийн тамирчид жүдогийн төрлөөс алт, мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй Тусгай олимпийн жүдо бөхийн тэмцээний төрөлд өрсөлдөж буй манай улсын тамирчин Б.Мягмарсүрэн, н.Тэмүүлэн нар алт, мөнгөн медаль хүртсэн байна. Хүрэл медалиар эхэлсэн манай улсын медалийн буухиа ийнхүү үргэлжилж байгаа юм. Одоогоор манай баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Дашрамд өгүүлэхэд, Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг спортоор дамжуулан биеийн болон оюуны хөгжлийг нь дэмжиж, урам зориг өгөх, нийгмийн харилцаанд идэвхтэй татан оролцуулах зорилготой энэхүү олимп 1968 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа дэлхийн 165 улсын 7000 гаруй тамирчин, 3000 гаруй дасгалжуулагчид оролцож, спортын 25 төрлөөр өрсөлдөж байгаа юм.

Хуваалцах