Манай улс 11 дэх жилдээ "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд оролцож байна
Гоо сайхны олимп гэгддэг хүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл болсон 65 дахь удаагийн “Дэлхийн мисс"-ийн тэмцээн ирэх 12 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Санъя арал дээр болно.
Мэдээллийн алба

Гоо сайхны олимп гэгддэг хүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл болсон 65 дахь удаагийн “Дэлхийн миссийн тэмцээн” ирэх 12 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Санъя арал дээр болно.
Энэ удаагийн “Дэлхийн миссийн тэмцээн”-д эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар мисс Н.Ану тодорсон юм. Манай улсаас "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд 2005 оноос хойш оролцож байгаа бөгөөд ийнхүү 11 дэх жилдээ оролцох гэж байна. Нэмж мэдээлэхэд, 65 жилийн түүхтэй энэ тэмцээнд Венесуэл улс зургаан удаа түрүүлж байжээ.
.jpg)
.jpg)


















