Манай улс олимпийн эрх олгох тэмцээн зохион байгуулна
Эв нэгдлийн бэлэг тэмдэг ногоон олимпийн наадмын эрх олгох тэмцээнүүд энэ жилээс эхэлж байгаа. Тэгвэл манай улс түүхэндээ анх удаа олимпийн эрх олгох тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Эв нэгдлийн бэлэг тэмдэг ногоон олимпийн наадмын эрх олгох тэмцээнүүд энэ жилээс эхэлж байгаа. Тэгвэл манай улс түүхэндээ анх удаа олимпийн эрх олгох тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, "Рио-2016" олимпийн чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөх тамирчдад эрх олгох тэмцээн Монголд болох гэж байна. Монголын чөлөөт бөхийн холбооны тавьсан хүсэлтийг дэлхийн бөхийн нэгдэл хүлээн зөвшөөрч олимпийн наадмын эрх олгох тэмцээнийг манай улсад зохион байгуулах шийдвэр гаргажээ. Тус тэмцээн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-нд эхлэх бөгөөд гурван өдөр үргэлжлэх юм.
Бразилийн нийслэл Рио де Жанейро хотод хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны спортын XXXI наадам хөшгөө нээхэд ердөө жил гаруйн хугацаа үлджээ.


















