Манай улс тусгай олимпийн аваргатай болов
Тэмцээний эхний өдөр Монгол улсын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн болзлыг цасны гуталтай гүйлт ба гүйлтийн цанын төрлөөр хангасан юм.
Мэдээллийн алба

Австри Улсад оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг “Дэлхийн тусгай олимп-2017” наадам үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр Монгол улсын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн болзлыг цасны гуталтай гүйлт ба гүйлтийн цанын төрлөөр хангасан юм.
Тодруулбал Уулсын цанын 100 метрийн гүйлтийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Дархан-Уул аймгийн “Энэрэл” сургуулийн сурагч Н.Уянга алтан медаль хүртэж, тусгай олимпийн өвлийн наадмаас анхны алтан медалийг эх орондоо авч ирэхээр болов.

Мөн тэмцээний цасны гуталтай гүйлтийн тэмцээнд уралдсан тамирчин С.Тэмүүлэн хоёрдугаар байранд шалгарч, мөнгөн медалийн болзол хангасан бол бөмбөгтэй хоккейн баг хагас шигшээд шалгарах болзлоо сорилго болон тойргийн таван тоглолтод хийж хүрсэн юм.
Дэлхийн тусгай олимпийн наадамд манай улсаас бөмбөгтэй хоккей, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлтийн төрөлд 14 тамирчин, гурван дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Австрийн өвлийн олимпод нийт 107 орны 3000 гаруй тамирчин өвлийн спортын есөн төрлөөр өрсөлдөнө.


















