Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай улсад биатлоны цуврал тэмцээн болно

Энэхүү тэмцээнд Монголын Биатлоны холбооны шилдэг 16 тамирчин дөрөв, дөрвөөрөө хуваагдан өрсөлдөх юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсад биатлоны цуврал тэмцээн болно
Манай улсад биатлоны цуврал тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Манай улс хамгийн анх 1964 оны хоёрдугаар сард Австри улсад болсон өвлийн олимпт биатлоны төрлөөр оролцож байсан бөгөөд энэ онд тэрхүү түүхэн үйл явдлын 50 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан Монголын Биатлоны холбоо биатлоны спортыг сурталчлах, таниулах зорилгоор “Sky Resort” цанын баазтай хамтран цуврал тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Энэхүү тэмцээнд Монголын Биатлоны холбооны шилдэг 16 тамирчин дөрөв, дөрвөөрөө хуваагдан өрсөлдөх юм. Тэмцээн зөвхөн амралтын өдрүүдэд болох бөгөөд ирэх Бямба гаригт /I.25/ нээлтээ хийнэ. Тэгээд сар шинийн баяраар завсарлаад дахин үргэлжлэх ажээ.

Хуваалцах